Хятадад борлуулалтаараа тэргүүлдэг "Iphone 8" гар утас хямдарчээ

Хятадад цахим худалдаагаар тэргүүлдэг JD, Suning цахим худалдааны платформууд "Айфон" гар утсыг өнгөрсөн долоо хоногоос хямдруулжээ. Тодруулбал, JD сайтад "Айфон 8" гар утасны үнэ 3999 юань, "Айфон 8 плас" гар утасны үнэ 4799 юань болж буурсан байна.

Энэ нь Apple компанийн албан ёсны сайтад худалдаж байгаа үнээс 1100, 1200 юаниар тус тус хямд байгаа юм.  Suning платформын хувьд, зөвхөн "Айфон 8" гар утсыг хямдралтай худалдаад зогсохгүй, шинэ загвар болох "Айфон икс ар" /iPhone XR/ утсыг ч мөн хямдруулан худалдаж байгаа юм байна. 

"Айфон икс ар" гар утсыг урамшууллын эрх ашиглан 5799 юаниар худалдан авах боломж олгожээ. Энэ нь мөн л 1200 юаниар хямд гэсэн үг юм. JD-н хувьд "Айфон" гар утсыг борлуулах албан ёсны онцгой эрхтэй болсноор ийнхүү бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулж байгаа бол, Suning оны сүүлийн урамшууллын арга хэмжээгээ үргэлжлүүлж байна хэмээн тайлбарлалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.23.38)