Ууцны мах дунджаар 130-250 мянган төгрөгийн үнэтэй байна
Цагаан сар ойртон ойртсоор байгаа өдрүүдэд монголчуудын махны хэрэглээ нэмэгддэг. Ялангуяа идээний дээж болгон тавих ууц, үхрийн өвчүүний үнэ өссөн нь ахмадууд болон амьжиргааны доогуур түвшний иргэдэд дарамт учруулж байна.
Өчигдөр буюу бямба гаригийн байдлаар, Шонхор захад ууцны үнэ дунджаар 130-250 мянган төгрөгт хүрчээ. Иргэд том ууцыг бус дундаж ууцыг сонгож байна гэж мах зарж буй хөдөө орон нутгийн иргэд ярив. Үхрийн өвчүү кг-аасаа шалтгаалж янз бүрийн үнэтэй байна.
Үнэ нь 90-250 мянган төгрөг байна. Хонины ястай мах 200 төгрөгөөр, үхрийн ястай мах 100 төгрөгөөр, цул мах нь 325 төгрөгөөр тус тус өсч дунджаар 8000-10000-д хүрээд байгаа нь хамгийн их өсөлт аж. Хамгийн хямд байгаа адууны мах нэг кг нь 6750 төгрөг, ямааны мах нэг кг нь мөн 6750 төгрөг байна. Ер нь Сар шинийг угтаад махны үнэ өсдөг болсон гэж иргэд бухимдаж байв.