"Barilga EXPO-2020" цахим хэлбэрээр болно
Барилгын салбарын бүтээн байгуулалт, шинэ техник технологийг жил бүр танилцуулдаг "Barilga EXPO-2020" үзэсгэлэн "Цахим хувьсгалд хамтдаа" урианд дор энэ сарын 25-29-нд цахим хэлбэрээр болох гэж байна.
Энэ талаар БХЯ болон зохион байгуулагч "Номин констракшн" компани, "Барилга.мн" сайтаас мэдээлж байна. Үзэсгэлэнд оролцогчид www.barilga.mn цахим талбарт мэдээллээ байршуулж, үзэсгэлэнгийн өдрүүдэд мэдээлэл танилцуулгыг төвлөрүүлэн үзэгч, оролцогч хамтрагч байгууллага, ААН-үүдийг холбох юм байна.
Гол нь барилгын салбарын тэргүүлэгч компаниудын үйл ажиллагаа, дэлхийн шилдэг технологи, чанартай барилгын материалуудыг нэг дор байршуулан, хэрэглэгчдэд оновчтой сонголтыг цахимаар хийх боломжийг бүрдүүлэх аж.
Цаашлаад энэ нь:
- "COVID-19"-ийн нөхцөлд орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал байгаа энэ цаг үед аюулгүй, эрсдэлгүй байх,
- Цахимд орчинд өөрсдийн орчинг бий болгож, цахим харилцаа, онлайн худалдааны чадавхиа нэмэгдүүлэх,
- Өмнө шиг үзэсгэлэнгийн талбай тохижуулахгүй, хэвлэмэл материал тараахгүй бага зардлаар борлуулалтаа нэмэгдүүлэх,
- Цахим сургалт, семинар, арга хэмжээ зохион байгуулж оролцох зэрэг олон давуу талыг бий болгож байна гэжээ.
Үзэсгэлэнгийн үеэр БХБЯ-наас "Төрөөс барилгын салбарт баримталж буй бодлого, салбарын өнөөгийн байдал"-ын талаар мэдээлэх аж.