Нийслэлийн хэмжээнд 80 мянга орчим нүхэн жорлонг халдваргүйжүүлжээ
Энэ өдрүүдэд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн айл өрхүүдийн нүхэн жорлонг халдваргүйтгэх ажил ид явагдаж байна.
Нийслэлийн Засаг даргын А/373 захирамжийн хүрээнд Хотын Ерөнхий менежерээс дүүргүүдийн Засаг даргын орлогч нарт нүхэн жорлонгийн халдваргүйтгэлийг яаралтай зохион байгуулах үүрэг чиглэл өгсөн юм.
Тус үүргийн дагуу Сүхбаатар дүүрэгт 3 дугаар сарын 19-ний өдрөөс эхэлж 19 968 нүхэн жорлонд халдваргүйтгэл хийсэн бол 3 дугаар сарын 31-нээс Налайх дүүргийн 5531, 4 дүгээр сарын 10-наас Баянгол дүүрэгт 5922, Багахангай дүүрэгт 398, 13-14 нөөс Баянзүрх дүүрэгт 16831, Чингэлтэй дүүрэгт 31581 нүхэн жорлонгийн, халдваргүйтгэлийг тус тус хийсэн байна.
Ийнхүү нийслэл дэх 152 205 жорлон, бохирын цооногоос 79179 /52 хувь/ жорлон бохирын цооногийг ариутгаад байгаа юм байна.