Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 3 ихэр хүү төржээ

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд өчигдөр буюу 2020 оны 5 дугаар сарын 14-ний өглөөний 10 цаг 30 минутад 3 ихэр хүү төржээ.

Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн иргэн С.Бадампүрэвийн гэр бүл ийнхүү 3 ихэр хүүгээр бүл нэмжээ. Ихрүүд 1,7 болон 1,8, 2 кг жинтэй төрсөн бөгөөд эх хүүхдийн биеийн байдал сайн байгаа аж. С.Балданпүрэвийн эхнэр Э.Содномбаяр өмнө нь 4 хүүхэд төрүүлсэн бөгөөд 2 хүү, 2 охинтой юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.73.85)