Д.Трамп БНХАУ-ын эсрэг эрс арга хэмжээ авахыг зорьж байна

ВАШИНГТОН. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбогдуулан БНХАУ-ын эсрэг эрс арга хэмжээнүүд авахыг зорьж байгаа талаараа пүрэв гарагт мэдэгджээ.

"Бидний хийж чадах маш олон зүйл бий бөгөөд харилцаагаа бүрмөсөн таслах ч боломжтой” гэж Д.Трамп “Fox News” сувагт ярилцага өгөх үеэрээ хэлжээ. Түүнээс ийм шийдвэр гарсан тохиолдолд юу болох эсэх талаар лавлахад, БНХАУ-тай харилцаагаа тасалвал 500 тэрбум ам.доллар хэмнэнэ гэж хариулжээ. Гэсэн хэдий ч тэрбээр энэхүү тооцоог хэрхэн гаргасан нь тодорхойгүй байна. 

БНХАУ-ыг вирусний талаарх мэдээллийг нууцалсан хэмээн үзэж байгаа Д.Трампын засаг захиргаа тус улсын эсрэг арга хэмжээ авах талаар хэлэлцэж байгаа ажээ. Үүнээс гадна АНУ Хятад улсыг шүүхэд өгөх эрхийг америкчуудад олгож магадгүй байна. АНУ-д халдварын улмаас 84 мянга гаруй хүн нас барсан бөгөөд ирэх наймдугаар сар гэхэд 147 мянган хүн нас барж болзошгүй гэж мэргэжилтнүүд тооцоолжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.188.105)