Шаардлагагүй тохиолдолд аян замд гарахгүй байхыг анхаарууллаа
2020-05-15
Цаг агаарын болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор аймгийн Онцгой байдлын газар, УЦУОШГ-аас ард иргэдэд хандан анхааруулга, зөвлөмж өглөө.
Тавдугаар сарын 15-нд салхи баруун хойноос секундэд 26-28 метр, зарим үед 34 м/сек хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурна. Агаарын температур 15-нд өдөртөө 18-23 градус, шөнөдөө эрс сэрүүсч 1-6 хэм дулаан байна.
Харин 16-нд салхины хурд 16-18 м/сек, төв болон өмнөд хэсгээр шороон шуурга хойд сумын нутгаар цасан болон шороон шуурга шуурна. Цаашдаа 17-нд нийт нутгаар хур тунадас орох аж.
Тиймээс дээрх өдрүүдэд малаа бэлчээрт гаргахгүй байх, шаардлагагүй тохиолдолд холын замд явахгүй байх, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг нийт ард иргэдэд онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.104.18)
ИХ УНШСАН