ЭЕШ-ын давтлага хичээлд 814 сурагч хамрагдаж байна

2019-2020 оны хичээлийн жилд Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын 34 сургуулийн 12 дугаар ангийг нийт 852 суралцагч төгсөж байгаа аж.

Улс орон даяар коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хөл хориотой байгаа энэ үед БСШУС-ын сайдын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалын дагуу дээрх төгсөгчдийг шалгалтад бэлтгэх давтлага сургалтыг явуулж эхэллээ.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэ удаагийн элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэлд 814 сурагч хамрагдах гэнэ. Эдгээр хүүхдүүдэд зориулж 183 анги танхимыг бэлтгэсэн бөгөөд 371 мэргэжлийн багш давтлага өгч байгаа аж. Энэхүү үйл ажиллагаанд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтнүүд байнгын хяналт тавин, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.141.115)