Маркетингийн чиглэлээр суралцагчдад зориулсан ҮНЭГҮЙ онлайн курсууд
Өнөө цагт мэргэжлийн зэрэг дээшлүүлэхэд заавал гадаадад очихгүйгээр гэрээсээ олон төрлийн сонголт бүхий онлайн сургалтуудад хамрагдах боломжтой болсон нь сайшаалтай. Ингээд YOLO.mn сайтын хамт олны зүгээс маркетингийн чиглэлээр суралцаж буй залуустаа зориулан дараах үнэгүй онлайн сургалтуудыг санал болгож байна. /Хичээлийн нэр дээр дарахад тухайн хичээлийн албан ёсны сайт руу үсрэх болно./
GALILEO UNIVERSITY / ГАЛИЛЕОГИЙН ИХ СУРГУУЛЬ/
ДИЖИТАЛ МАРКЕТИНГ - Энэхүү хичээлийн хүрээнд та сошиал медиа маркетингийн төлөвлөгөө, чанартай контент хэрхэн хийх, нэг дор хэд хэдэн сошиал медиа хуудсуудыг хэрхэн хөтлөх, үйлчлүүлэгчдийг татахын тулд сошиал медиаг хэрхэн ашиглах талаар суралцах боломжтой.
UNIVERSITY OF ILLINOIS AT URBANA-CHAMPAIGN / ИЛЛИНОЙС ИХ СУРГУУЛЬ/
ДИЖИТАЛ ЕРТӨНЦ ДАХЬ МАРКЕТИНГ- Та интернет, ухаалаг утас, 3D хэвлэл зэрэг дижитал хэрэгслүүд нь маркетингийн ертөнцөд хэрхэн хувьсгал хийж буйг энэхүү хичээлээс үзэх боломжтой.
МАРКЕТИНГИЙН ДИЖИТАЛ АНАЛИЗ: МАРКЕТИНГИЙН ОНОЛ - Энэхүү хичээлийн хүрээнд маркетингийн үндсэн онол, стратегийг судалж, маркетингийн мэргэжилтнүүдэд өдөр бүр тулгардаг мэргэжлийн онцлог бүхий асуудлуудыг даван туулах арга зүйг эзэмшээрэй.
МАРКЕТИНГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ЗОРИУЛСАН ДИЖИТАЛ АНАЛИЗ ХИЙХ АРГА - Суралцагчид энэхүү хичээлийн хүрээнд онол дээр тулгуурлан маркетингийн анализ хийх, дижитал орон зайг маркетингд ашиглах ур чадваруудтай болох боломжтой.
МАРКЕТИНГИЙН МЕНЕЖМЕНТ l – Энэхүү сургалтаар бизнесүүд үйлчлүүлэгчдэд хэрхэн үнэ цэнийг бий болгодог талаар судлах боломжтой. Хичээлийн төгсгөлд бизнесийн ертөнцөд маркетинг хэрхэн үр дүнгээ өгдөг талаарх таны мэдлэг илт мэдэгдэхүйц хэмжээгээр сайжирсан байх болно.
МАРКЕТИНГИЙН МЕНЕЖМЕНТ ll - Маркетинг менежментийн l хичээлийн үргэлжлэл болох уг хичээлээс бизнес эрхлэгч болон худалдан авагчдын хооронд хэрхэн үнэ цэнэ бий болдог талаар дэлгэрүүлж үзэх болно.
ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН БОЛОВСРУУЛАХ НЬ - Энэхүү хичээлийн хүрээнд бүтээгдэхүүний боломжуудыг тодорхойлох, хөгжүүлэх, хэрэглэгчийн санал бодлыг нэгтгэх арга барилд суралцах болно.
UNIVERSITY OF PENNSYLVANIA /ПЕНСИЛЬВАНИЙН ИХ СУРГУУЛЬ/
МАРКЕТИНГИЙН ҮНДЭС - Вартоний их сургуулийн маркетингийн тэнхимийн шилдэг гурван багшийн бэлтгэсэн уг сургалт брэнджүүлэлт, хэрэглэгчийн төвлөрөл болон зах зээлд шилжих стратеги гэсэн гурван үндсэн ойлголт дээр явагдана.
UNIVERSITY OF VIRGINIA /ВИРЖИНИАГИЙН ИХ СУРГУУЛЬ/
БРЭНДИЙН ҮНДЭС - Хэрхэн нэрийн брэнд үүсгэх, үүнд юу шаардагддаг, ямар платформ, стратеги ашигладаг гэх зэрэг брэндийн талаарх бүхий л ойлголтыг энэхүү хичээлээс үзэх боломжтой.
МАРКЕТИНГИЙН АНАЛИЗ - Маркетингийн дүн шинжилгээ хийх болон үйлчлүүлэгчийн сонголт, чиг хандлага зэргийг хэрхэн тодорхойлох талаар судлахыг хүсвэл энэхүү хичээлийг үзээрэй.
ҮНИЙН СТРАТЕГИ ДАХЬ ЗАРДАЛ БОЛОН ЭДИЙН ЗАСАГ - Дардений Их сургууль болон Бостон Консалтинг Группийн мэргэжилтнүүдээр удирдуулсан уг хичээлээр үнийг хэрхэн тогтоох, үүнд шаардлагатай бүх практик, судалгааг хийх боломжтой.
ҮНИЙН СТРАТЕГИЙГ ПРАКТИКТ СУДЛАХ НЬ - 4 долоо хоногийн турш үргэлжлэх энэхүү онлайн курсээс та өөрийн бүтээгдэхүүний үнийг харуулсан портфолио төслийг бүтээж сурна.
IE BUSINESS SCHOOL /IE БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ/
ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА БА ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨВ - Энэхүү сургалт нь маркетингийн үр дүнтэй стратеги гаргахад шаардлагатай суурийг эзэмшихэд тань туслах болно.
БРЭНД БА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ МЕНЕЖМЕНТ - Бүтээгдэхүүний стратеги гэж юу вэ? Бүтээгдэхүүнээ хэрхэн стратегийн оновчтой аргаар зах зээлд таниулах вэ? Эдгээр асуултын хариултыг олохыг хүсвэл Брэнд ба бүтээгдэхүүний менежмент хичээлийг судлаарай.
ҮНИЙН СТРАТЕГИ - Та өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ эсвэл үнийн стратегийг боловсруулж сурахыг хүсэж байвал энэхүү хичээлийг үзээрэй.
БРЭНДИЙГ ТАНИУЛАХ - Брэнд гэж юу болох талаар үндсэн ойлголтыг уг хичээлээр дамжуулан авах боломжтой.
БРЭНД & МАРКЕТИНГ - Энэхүү хичээлээс брэндийн агуулга, нэр томьёо, зар сурталчилгааг хийх ажлууд хэрхэн явагддаг талаар судлах болно.
UNIVERSITY SYSTEM OF MARYLAND /МЭРИЛЭНДИЙН ИХ СУРГУУЛЬ/
ШИНЭЛЭГ БҮТЭЭГДЭХҮҮН БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭ - 4 долоо хоногийн турш үргэлжлэх энэхүү онлайн курсээс та шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахын тулд юу юуг анхаарах ёстой байдаг талаар судлах боломжтой.
EMORY UNIVERSITY / ЭМОРИ ИХ СУРГУУЛЬ/
ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭД АНАЛИЗ ХИЙХ НЬ - Энэхүү курсийн хүрээнд та олон нийтийн мэдээллийн хэрэгслийг үнэлж дүгнэж сурах болно.
МАРКЕТИНГИЙН СУДАЛГААНД ДҮГНЭЛТ ХИЙХ НЬ - Хэрэглэгчид танай брэндийг өрсөлдөгчидтэй харьцуулахад юуг чухалчилдаг вэ? Шинэ бүтээгдэхүүн худалдаанд гарах үед түүнийг хэрхэн байрлуулах ёстой вэ?