Д.Трамп: Турктэй үүсээд буй асуудалд буулт хийхгүй

Америк номлогчийг баривчилсантай холбоотойгоор Турктэй үүсээд буй асуудалд буулт хийхгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэв.

“Туркийн явуулж буй үйл ажиллагаа өрөвдөлтэй бөгөөд тэд аймшигтай алдаа гаргаж байна. Бид ямар ч нөхцөлд буулт хийхгүй” гэж тэрбээр мэдэгджээ.

Мөн тэрбээр, "Туркийн иргэнийг суллаач гэж Израилиас хүсэхэд нь АНУ тусалсан. Үүний хариуд Турк Эндрю Брансоныг суллана гэж бодож байсан" гэж мэдэгдлээ.

Д.Трамп Туркийн ган, хөнгөн цагааны импортод татвар ногдуулсантай холбогдуулан Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган америк номлогчийг суллахаас татгалзсан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.145.50)