Нийслэлээс дахин төлөвлөлтийн сонгон шалгаруулалт зарлажээ

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах байршлуудад төсөл хэрэгжүүлэх сонгох шалгаруулалт зарлажээ. 

Энд, Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт Цэргийн хотхоны “А” хэсэгчилсэн талбайн нийт 28.2 га, Чингэлтэй дүүргийн 8, 9-р хорооны нутаг дэвсгэрт Дэнжийн 1000 орчмын "В" хэсэгчилсэн  талбай нийт 50.4 га, мөн дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт Дэнжийн 1000 орчмын "Г" хэсэгчилсэн  талбайн нийт 15.2 га газар орж байна. 

Мөн Чингэлтэй дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт МҮОНРТ орчим, нийт 11.4 га, Хан-Уулын 4, 5, 6, 7, 8-р хорооны нутаг дэвсгэрт, Яармагийн гэр хороолол "Б" хэсэгчилсэн талбай, нийт 46.1 га, Сүхбаатар дүүрэгт 9, 10, 11, 12-р хорооны нутаг дэвсгэрт, "Орон сууцны 7-р хороолол"-ийн “И”, “Ө” хэсэгчилсэн талбай, нийт 10.9 га-г барилгажуулах битүүмжилсэн төсөл ирүүлэх сонгон шалгаруулалтын материалыг ирэх 6 дугаар сарын 15-нд “Хангарди" ордонд хүлээн авахаар болжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.46.90)