Эзэн хаан Акихито Хацү башёг Сумогийн ордонд ирж үзжээ
Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башёгийн найм дахь өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Аойямаг төвөггүйхэн давж найман даваатай 50 хувийн амжилтаа /качигүчи/ хийж дээд зиндааг ганцаараа тэргүүлсээр байна.
Хацү башёгийн найм дахь өдрийн барилдааныг Японы Эзэн хаан Акихито /125 дахь эзэн хаан/ хатан Мичикогийн хамт сумогийн ордонд ирж үзсэн.юм. Энэ өдөр Сэкиваке Тамаваши Б.Мөнх-Оргил, Озэки Гойэдог давснаар Тамаваши 6 даваа, 2 унаатай болж, Гойэдо 3 даваа, 5 унаатай байна. Ичиножёо А.Ичинноров Нишигикиг ялснаар 5 даваа, 2 унаатай болсон бол Нишигики 4 даваа, 4 унаатай боллоо.
Харин Озэки Такаясү, Шохозанд унаснаар 4 даваа, дөрвөн унаатай болоод байгаа юм. Маэгашира цолтой Чиёошома Г.Мөнхсайхан өрсөлдөгчдөө унаснаар 3 даваа, 4 унаатай болов.