НИТХ: Олон улсын логистикийн парк байгуулах талаар хэлэлцэнэ
НИТХ-ын Тэргүүлэгчид маргааш хуралдаж "Монгол наадам" цогцолборын төлөвлөгөөг тодотгох, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэнэ.
Тодруулбал, нийслэлийн энэ оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж, “Орлогод нийцсэн орон сууцны төсөл” хэрэгжүүлэх хүрээнд НИТХ-ын эзэмшил бүхий газрын эрхийг шилжүүлэх юм. “Монгол наадам үндэсний спорт цогцолбор”-ын төлөвлөөнд өөрчлөлт оруулж, 43.2 км авто зам тавих, автозогсоол, мөн дугуйн зам, аялал жуулчлалын ногоон бүс зэргийг төлөвлөжээ.
Мөн “Налайх олон улсын ачаа тээврийн парк байгуулах” тухай болон нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэж авах зэрэг нийт 9 асуудлыг маргааш өглөө 10.00 цагт эхлэх НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн шийдэх талаар НИТХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвөөс мэдээллээ.