БНХАУ шинжээчдээ Израил руу илгээнэ
Израилд улсаа төлөөлөн сууж байсан БНХАУ-ын Элчин сайд Ду Вэйн нас барсан шалтгааныг тодруулах зорилгоор Хятадын эрх баригчид дотоодын мөрдөн шалгах ажиллагаа явуулах тусгай багийг Еврейн улс руу илгээхээр болсон байна.
“Haaretz” сонинд нь мэдээлснээр, БНХАУ-ын Элчин сайд тавдугаар сарын 17-ны өглөө Тель-Авив хотын ойролцоох өргөөндөө нас барсан олджээ. Хятадын “тусгай баг” Элчин сайдын нас барсан шалтгааныг тодруулах "дотоод мөрдөн шалгах" ажиллагаа явуулахаас гадна, Израил дахь тус улсын дипломат төлөөлөгчийн газрын "үйл ажиллагааг уялдуулах" ажлыг хийнэ гэж тус сонинд эх сурвалжийн мэдээллээс иш татан бичсэн байна. Үүнээс гадна, дипломатчийн шарилыг нутагт нь авчрах ажлыг хариуцах бөгөөд талийгаачийн гэр бүлийн төлөөлөл тусгай багийнхантай хамт Израилийг зорих аж. Ду Вэй 2020 оны хоёрдугаар сард БНХАУ-аас Израилд суух Элчин сайдаар томилогджээ.
Ням гарагт Хятадын төв телевизээр Ду Вэйг эрүүл мэндийн шалтгаанаар нас барсан гэж мэдээлээд, нас барсан шалтгааныг баталгаажуулахад “нэмэлт шалгалт, нотолгоо шаардлагатай” гэдгийг тэмдэглэсэн байна. БНХАУ-ын Гадаад хэргийн яам дипломатчийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлжээ.
Израилын гадаад бодлогын байгууллагын тэргүүн Исраэль Кац мөн ням гарагт эмгэнэл илэрхийлсэн байна.