Засгийн газар 13 асуудал хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш буюу энэ сарын 20-ны 08.00 цагт эхэлж, 13 асуудал хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудлын жагсаалтад Орон сууц хувьчлах тухай, Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай, Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай, Агаарын замын боомтын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл багтжээ. Мөн Эрүүгийн тухай хууль нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн С.Эрдэнийн боловсруулсан Гадаад улсад хүнд нөхцөлд байгаа Монгол Улсын иргэний эрхийг хамгаалах тухай, УИХ-ын Б.Пүрэвдоржийн боловсруулсан Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг хэлэлцэх юм.

Түүнчлэн Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, "Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн тодотгол”-ын хэрэгжилт, Төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийн явцад 2019 оны жилийн эцсийн байдлаар хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн дүн, Үндэсний хөтөлбөрүүдийн 2019 оны хэрэгжилтийн тайланд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнг хэлэлцэнэ.

Мөн Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.48.131)