ХАА-н салбарынхан цахим сургалтад хамрагдаж байна
Нийслэлийн ХАА, газар тариалан, хүнсний үйлдвэр эрхлэгчдэд зориулсан сургалт, эрдэм шинжилгээний цахим сургалт болов.
ХААИС-тай хамтран телевизийн нэвтрүүлэг, хичээлийг тус салбарын тэргүүлэх чиглэлийн эрдэмтэн багш, судлаачдыг оролцуулан сургалтыг зохион байгуулжээ. Олон улсад коронавирусний халдвар цар тахлын хэмжээнд хүрч, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж бүх төрлийн сургалт, хурал, цуглааныг цахим хэлбэрт шилжүүлээд байгаа билээ.
Нийслэлд эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг иргэд, аж ахуйн нэгжүүдэд төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого болон шинжлэх ухааны үндэстэй онолын суурь мэдлэгийг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан олгохоор төлөвлөжээ.
Цахим сургалтыг ХААИС-ийн Мал аж ахуй, Биотехнологийн болон Агроэкологийн сургуулийн захиралуудтай зөвшилцөн гэрээ байгуулж, сургалтын тусгай хөтөлбөр боловсруулан Газар тариалангийн салбарын сургалтыг 4 чиглэлээр: Хүлэмжийн зарим ногооны үрслэг ургуулах технологи, Ил талбайн зарим ногоо тариалах агротехнологи, Жимс жимсгэнэ тариалах агротехнологи, Ургамал хамгаалах цогц технологи сэдвийн хүрээнд 8 чиглэлээр 3 эрдэмтэн багш хичээлийг РРТ хэлбэрээр болон талбайн сургалтаар явуулах аж.
Харин эрчимжсэн мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн сургалтыг 8 чиглэлээр буюу Малын тэжээлийн бааз төлөвлөлт, тэжээлийн ургамал тариалах, Фермийн аж ахуйд эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлэх, Сүүний үхрийн фермийн аж ахуйн менежмент, Тэжээлийн үйлдвэрлэлийн аялал сургалт, Малын тэжээлийн технологийн сургалт, Туслах аж ахуйн сургалт /зөгий, шувуу/, Үйлдвэрийн аргаар мах, сүүн бүтээгдэхүүн боловсруулах, Хүнсний тэжээллэг чанар гэж ангилан зохион байгуулна.
ХАА-н зохистой дадал нэвтрүүлэх сэдвийн хүрээнд 19 чиглэлээр 10 эрдэмтэн багш хичээлийг РРТ хэлбэрээр сургалт явууллаа.
Цар тахлын үед нутгийн захиргааны байгууллага жил бүр зохион байгуулдаг төлөвлөгөөт сургалтыг цахим хэлбэрээр явуулж, онолын түвшинд мэдлэг олгох, оролцогч талуудад аж ахуйгаа эрхлэх, хүн амын хүнсний хангамж, түүний эрүүл ахуй, аюулгүй байдалд ХАА-н зохистой дадлыг нэвтрүүлэх мэдлэг олгоход сургалтын ач холбогдол оршиж байна.
Тусгай хөтөлбөрөөр явуулж буй сургалтын материалыг бэлтгэн цувралаар байгууллагын цахим хуудас www.hhaag.ub.gov.mn, сошиал медиа хуудас www.facebook.com/www.hhaag.ub.gov.mn -т байршуулж, нийслэлийн есөн дүүргийн ХАА асуудал хариуцсан хэлтэс, албадаар дамжуулан фермер эрхлэгч, иргэдэд сурталчлан түгээхэд хамтран ажиллах тухай албан бичгийг хүргүүлсэн байна.
Цахим хичээлтэй холбоотой сонирхогч талаас ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу манай газраас “zoom” app програмаар багш, судлаач, газрын алба, хэлтэс, дүүргийн ХАА тасгуудын дарга, мэргэжилтнүүдийг оролцуулан сургалтыг цахим холбоос /link/ ашиглан дэлгэрэнгүй хүргэхээр төлөвлөж байна хэмээн Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.