Вьетнам улсаас 11 монгол иргэн эх орондоо ирлээ

 Шинэ Дели-Улаанбаатарын тусгай нислэгээр БНСВУ-д амьдарч байсан 11 иргэн эх орондоо иржээ.

Тодруулбал, БНЭУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг татан авсан тусгай нислэг өнөөдөр 07.40 цагт “Чингис хаан” нисэх буудалд газардсан. Тус нислэг замдаа БНСВУ-ын Ханой хотод газардаж шатахуун сумласан бөгөөд энэ үеэр тус улсад амьдарч байсан 11 иргэнээ авсан байна.

Ийнхүү өнөөдөр БНЭУ, БНСВУ-аас 158 иргэн эх орондоо ирлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.132.178)