Махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 25 хүртэл үргэлжилнэ

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаагаар нийслэлийнхний хэрэгцээнд 5253.8 тн мах нийлүүлжээ. 

Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулж нөөцөлсөн 12.5 мянган тн махыг 3 дугаар сарын 11-нээс эхлэн хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулж байна. Нийслэлийн 9 дүүргийн 169 хорооны хүнсний 413 дэлгүүрээр дамжуулан худалдаж байна. Мөн нийслэлийн 6 дүүргийн 24 байршилд гулуузаар борлуулж буй өргөтгөсөн худалдаа энэ сарын 25 хүртэл үргэлжлэх юм. 

Хонины нэг кг ястай махыг 6700 төгрөг, үхрийн ястай махыг 7700 төгрөг, ямааны махыг 6200 төгрөгөөр тус тус худалдаалж байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.246.148)