Д.Трамп: Би халдвараас сэргийлэхийн тулд “гидроксихлорохин” ууж байгаа

"Би “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд хумхаа өвчний эм болох “гидроксихлорохин” ууж байгаа" гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт сэтгүүлчдэд мэдээлжээ.

“Би энэ эмийг долоон хоног хагасын турш өдөр бүр цайртай хамт уусан бөгөөд миний шинжилгээний хариу сөрөг гарч байгаа. Энэ эмийг ууснаар миний биед ямар нэгэн сөрөг нөлөө үүсэхгүй. Үүнийг олон эмч уудаг” гэж Д.Трамп Цагаан ордонд болсон уулзалтын үеэр хэлжээ. Тэрбээр уг эмийг бичиж өгөхийг Цагаан ордны эмчээс хүссэн байна.  


“Гидроксихлорохин" зарим өвчтөний нас барах эрсдэлийг нэмэгдүүлж байсан бөгөөд уг эм коронавирусээр халдварласан өвчтөнүүдийг эмчлэхэд үр дүнтэй эсэх нь хараахан тогтоогдоогүй байгаа ажээ. Хүнс, эмийн хяналтын удирдлагын газар “гидроксихлорохин” зүрхний хэмнэлийг алдагдуулж болзошгүй тул зөвхөн эмнэлгүүдэд нийлүүлэх анхааруулгыг өнгөрсөн сард гаргасан байна. Түүнчлэн уг эм коронавирусээр халдварлахаас урьдчилан сэргийлдэг гэх нотолгоо байхгүй байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.255.23)