АНУ: ДЭМБ шаардлага биелүүлэхгүй бол санхүүжилтээ бүрэн зогсооно

АНУ-ын эрх баригчдын шаардаж байгаагаар шинэчлэл хийнэ гэсэн баталгаа олгох 30 хоногийн хугацааг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад /ДЭМБ/ өгчээ. ДЭМБ Шинэчлэл хийхгүй тохиолдолд АНУ тус байгууллагад олгодог санхүүжилтээ зогсоох шийдвэрийг эцсийн байдлаар гаргаж, гишүүнчлэлээ эргэн харах болно гэж Ерөнхийлөгч Д.Трампын ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адан Гебрейесуст илгээсэн захидалд дурджээ.

“ДЭМБ үйл ажиллагаагаа сайжруулах нэлээд чухал ач холбогдолтой алхмуудыг авч хэрэгжүүлнэ гэдгээ 30 хоногийн дотор нотлохгүй бол АНУ-аас ДЭМБ-д олгодог санхүүжилтээ түр зогсоож, гишүүнчлэлээ эргэн харах болно” хэмээн тэмдэглэсэн байна.

“COVID-19”-н дэгдэлтийн эсрэг ДЭМБ зөв арга хэмжээ авч чадаагүйтэй холбогдуулан АНУ-аас ДЭМБ-д олгодог санхүүжилтийг зогсоож буйг би 4 дүгээр сарын 14-нд мэдэгдсэн. ДЭМБ-ын үйл ажиллагаатай холбогдуулан АНУ-ын засаг захиргааны шалгалтаар миний өмнөх саруудад болгоомжлуулж байсан олон зүйл батлагдсан. Түүнчлэн БНХАУ-аас хараат бус байдал гэх мэт олон асуудлыг ДЭМБ анхаарч үзэх ёстойг олж тогтоосон” гэж Д.Трамп цохон тэмдэглэжээ.

 БНХАУ-аас хараат бус гэдгээ батлан харуулахыг Д.Трамп ДЭМБ-ын тэргүүнд уриалжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.138.129)