Энэтхэгт халдвар авсан хүний тоо 100 мянга давжээ
Энэтхэгт нэг өдрийн дотор коронавирусний халдварын 4900 гаруй тохиолдол илэрч, халдвар авсан нийт хүний тоо 101139 боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлэв.
Тус яамны мэдээлэлд дурдсанаар, одоогийн байдлаар 58802 хүн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 2350 хүн эдгэрснээр эмнэлгээс гарсан хүний тоо 39173 болсон бол 134 хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 3163-т хүрчээ.
Энэтхэгийн төвийн нутгийн Махараштра муж цар тахал хамгийн их өртсөн байна. Тус мужид сүүлийн 24 хугацаанд 2005 шинэ тохиолдол илэрсэн бөгөөд халдварын нийт тохиолдлын гуравны нэг гаруй хувь нь буюу 35058 тохиолдол бүртгэгдсэн байна. Хоёрдугаарт, өнгөрсөн өдөр 536 шинэ тохиолдол илэрч, халдварын тохиолдлын тоо нь 11760-д хүрсэн Тамилнад муж, гуравдугаарт Энэтхэгийн хамгийн баруун муж болох Гужарат оржээ. Тус мужид нэг өдрийн дотор 366 шинэ тохиолдол илэрч, нийт тохиолдлын тоо 11745 болсон байна.