"Мандал Даатгал", "Ард санхүүгийн нэгдэл" ХК-ийн ханш их өсөлттэй байв
2020-05-20
Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 5 дугаар сарын 20-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 20 ХК-ийн 275 сая төгрөгийн үнийн дүн бүхий 2.9 сая ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 3 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байв.
Энэ өдөр "Мандал Даатгал" (MNDL+4.33%) болон "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD+0.60%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Базальт" (MBW-6.98%) болон "Стандарт проперти групп" ХК (BBD-4.08%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа
"TOP 20" индекс 0.4 хувиар буурч, 16162.07 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,423,901,641,476.59 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.161.115)