Үл хөдлөхийн хөрөнгө эрхлэх зөвшөөрлийг 24 компанид олгов

СЗХ-нд үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахаар 169 компани хүсэлт гаргажээ. Үүний дагуу СЗХ “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”-ын дагуу хянаж, шаардлага хангасан 24 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгожээ. 

Мөн 5 дугаар сарын 20-ны ээлжит хуралдаанаар 37 хуулийн этгээдэд үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэлээ. Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүсэлт, холбогдох баримт бичгийг хүлээн авах хугацааг СЗХ "Covid-19"-ийн халдварын нөхцөл байдалтай холбогдуулан 5 дугаар сарын 29-нийг хүртэлх хугацаанд сунгажээ. Холбогдох хүсэлт, баримт материалыг цахимаар авч байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.112.169)