Шаардлага хангаагүй барилгын хашааг албадан буулгав

Баянзүрх дүүргийн 5, 19 хороодод авто зам хаасан, барилгын зөвшөөрөлгүй газар барилга барьж, орчны аюултай байдал үүсгэсэн 2 барилгын хашааг Улаанбаатар хотын Захирагчийн өгсөн үүргийн дагуу албадан буулгав.

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хурлаас стандартын шаардлага хангаагүй, иргэдийн амь нас, эд хөрөнгө аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа газар болон барилга угсралтын талбайн хашаануудад хяналт тавьж засаж сайжруулах үүрэг даалгавар өгсөн юм.

Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Хот байгуулалт хөгжлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар, дүүргүүдийн Засаг даргын тамгын газраас хамтран уг шийдвэрийг хэрэгжүүлж  хяналт шалгалтыг ийнхүү зохион байгуулав.

Нийслэлийн хэмжээнд зөрчилтэй газрууд дээр нь үзлэг шалгалт хийж 150 байршилд 420 обьектэд зөрчил илрүүлэн мэдэгдэх хуудас хүргүүлсэн бөгөөд зөрчлөө арилгаагүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын барилга, газрын хашааг албадан буулгах ажил үргэлжлэн явагдаж байгаа аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.45.187)