Орон нутгийн театрууд нэгдсэн тоглолтоо цахимаар толилуулна

Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театр, Төв аймгийн “Монгол туургатан” театр, Архангай аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчид хамтран энэ сарын 25-ны өдөр цахим тоглолт хийнэ.

Улс орон даяар хорио цээрийн дэглэм тогтоосон энэ цаг үед соёл урлагийн салбарын уран бүтээлчид гараа эвхээд суусангүй боломжит нөхцөл байдлыг эрэлхийлэн уран бүтээлүүдээ үзэгч түмэндээ хүргэсээр байгаагийн нэг жишээ энэ юм.

Ийнхүү орон нутгийн театрууд хамтран өөрсдийн уран бүтээлийг цахимаар хүргэхээр төлөвлөжээ. Тоглолтыг Төв аймгийн монгол туургатан театрын тайзнаас Төв аймгийн телевизээр болон 3 театрын цахим сувгуудаар шууд дамжуулна. Цахим тоглолтод залуу уран бүтээлчдээс гадна тухайн театруудаас төрж гарсан гавьяатууд урилгаар оролцох юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.2.242)