Японы Хүүхдийг ивээх сангаас тоног төхөөрөмж хандивлав
2020-05-21
Японы Хүүхдийг ивээх сангаас таван сая төгрөгийн өртөг бүхий зөөврийн компьютер, өнгөт принтер, GPS төхөөрөмжийг ОБЕГ-т өнөөдөр гардуулан өглөө.
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд гамшгаас хамгаалах сургалт, сурталчилгааны ажиллагаанд туслах зорилгоор хандивлаж байгаагаа энэ үеэр онцолсон юм.
ОБЕГ нь Японы Хүүхдийг ивээх сантай 2018 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, гамшгийн дараах хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг дэмжих, гамшгийн өмнө болон гамшгийн үед, гамшгийн дараа хүүхдийн сурч боловсрох аюулгүй орчныг бүрдүүлэхэд нэн тэргүүнд анхаарч ажиллах тал дээр хамтран ажилладаг байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.21.206)
ИХ УНШСАН