ОХУ-аас 171 иргэн эх орондоо ирлээ

Москва -Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц өнөөдөр 06:30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 171 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд үүнээс 159 оюутан /дийлэнх нь 1 дүгээр дамжаанд сурдаг эмэгтэй/, өндөр настан 4, эрүүл мэндийн шалтгаантай 4, жирэмсэн 1, бага насны хүүхэдтэй 3 хүн байгаа аж.

Иргэдийг  ХӨСҮТ,  “Альфа”, “Дрийм”  “Зүчи” зочид буудлуудад 21 хоног тусгаарлах юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.201.207)