Д.Трамп нийгмийн сүлжээний компаниудыг чиглэсэн захирамж батална
2020-05-28
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нийгмийн сүлжээний компаниудыг чиглэсэн захирамжид гарын үсэг зурна гэж Цагаан ордон орон нутгийн цагаар лхагва гаргийн орой мэдээллээ.
Д.Трамп нийгмийн сүлжээний платформуудыг хаана гэж жиргэсний дараа дээрх мэдэгдэл гарчээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн “Twitter” хуудсан дахь жиргээнүүд үнэн зөв эсэхийг нягтлах холбоостойгоор нийтлэгдсэнээс хойш энэ талаарх маргаан дэгджээ.
Захирамжийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл одоогийн байдлаар байхгүй бөгөөд Ерөнхийлөгч Конгрессоор батлуулахгүйгээр зохицуулалтын ямар арга хэмжээ авах боломжтой эсэх нь тодорхойгүй байгаа ажээ. Цагаан ордны төлөөлөгчид уг захирамжийн талаар нэмэлт мэдээлэл өгөөгүй бөгөөд уг баримт бичгийг пүрэв гарагт батлах төлөвтэй байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.161.194)
ИХ УНШСАН