Биеэ зөв авч явах соёлд суралцъя

Хүн нийгмийн харилцаанд ороход биеэ авч явах тодорхой хэмжээний соёлтой байх шаардлагатай. Тиймдээ ч бид тэдгээрт алхам тутамдаа биш юм гэхэд өдөрт тутамдаа суралцахад илүүдэхгүй билээ. Хэрэв олны дунд биеэ бүдүүлэг буюу соёлгүй авч явбал өөрийн тань нэр хүндэд л муу шүү дээ. Тиймээс чамд хэрэг болох хэдэн зөвлөгөөг хүргэж байна.

ТАНАЙД ЗОЧИН ИРЭХ ҮЕД
Эхлээд зочиндоо ариун цэврийн өрөөг харуулсныхаа дараа ширээнд уриарай. Хэрэв гартаа дайлах зүйлтэй ирсэн бол түүнийг нь ширээнд ил гарган тавьж бүгдийг дайлаарай.


АЙЛД ЗОЧЛОХДОО

Яаралтай явах хэрэг гарвал гэрийн эздээс уучлалт хүсэн гараарай. Бусад цугласан хүмүүст хэлэх хэрэггүй байдаг бөгөөд учир нь явах цаг болсон мэт сэтгэгдэл төрүүлэн дулаан уур амьсгалыг нь эвдэх болно.


РЕСТОРАН ЗООГИЙН ГАЗАР СУУЖ БАЙХДАА

Нүүрээ будах хэрэг гарвал гоо сайхны цүнхээ ширээн дээр ил гарган бүү тавиарай. Та ширээний цаана зөвхөн уруулаа л будаж болно. Үсээ янзалж энгэсэг тавих бол зөвхөн ариун цэврийн өрөө рүү яваарай.


ХҮНТЭЙ ХАРЬЦАХДАА
Танихгүй хүнтэй харьцаж байгаа бол хэзээ ч битгий чи гэж дуудаарай. Мөн гэртээ ч адил  нэгнийгээ нэг өрөөнөөс нөгөө рүү бүү хашгирч дуудаж байгаарай. Бүдүүлэгт тооцогдоно.


ШИРЭЭНИЙ АРД

Шилтэй ус уух гэж байгаа бол хажуу талынхаа хүндээ ч хийж дайлахаа бүү мартаарай. Хоолноос амсахдаа хамгийн амттайгаас биш хамгийн ойр байгааг нь эхэлж аваарай. Аягатай цайг барихдаа бариулнаас нь хавчиж барьдаг бол кофег нэг хуруугаа бариулд нь хийж барина.


СУУХДАА

Нэг хөлөө нөгөө дээрээ тавьж сууж болохгүй. Харин хоёр өвдгөө нийлүүлэн хөлөө жаахан налуулан тавьж сууж болно эсхүл дээр дээр тавин налууулан тавина.


НИЙТИЙН ГАЗАРТ

Заавал гадуурх хувцасаа өлгөнө. Өлгүүрийн хавьд толь байна. Тэнд харан зангиагаа зүүж эсвэл нүүрээ будаж хэрхэвч болохгүй. Үүний тулд ариун цэврийн өрөө бий.


МАШИНЫ СОЁЛ

Эмэгтэй хүн машинд суухдаа суудлын эрмэг дээр суун хоёр хөлөө нийлүүлэн машиндаа татан оруулна. Буухдаа ч мөн адил эхлээд 2 хөлөө гаргана, дараа нь бууна.

Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн машины арын суудалд хамт суух бол бие биеэ маш сайн таньдаг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бие биеэ таньдаггүй эрэгтэй эмэгтэй хүмүүс хамт суухад зохимжгүй байдаг. Тиймээс урд суудал сул байвал аль нэг нь суух хэрэгтэй. Мөн эмэгтэй хүн харих гэж байгаа бол эрэгтэй хүн машины хаалгыг нээж болон хааж өгч, түүнийг суусны дараа явж болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.255.116)