Бүх цаг үеийн ХАМГИЙН АЙМШИГТАЙ видео тоглоомууд
АНУ-ын IGN вэбсайтаас бүх цаг үеийн их хамгийн айдас төрүүлэм 10 видео тоглоомыг тодруулжээ. Ингээд эдгээр тоглоомуудтай танилцацгаая.
10. DEAD SPACE (2008)
"Dead Space" тоглоомыг 2008 онд "Electronic Arts" компаниас PlayStation 3, Xbox 360, Microsoft Windows-д зориулан гаргаж байжээ. Үйл явдлын хувьд Марк хэмээх нэгэн олдвор олдсоны дараа Некроморф мангасууд уурхайн завин дээр гарч ирдэг. Тоглогчид инженер Исаак Кларкийг удирдан Некроморфуудтай тулалдах замдаа онгоцон дээрх хүрээлэнгүүдээр явж, биеэ хамгаалах зэвсгүүдийг олж, таавруудыг тааж, амьд гарах замыг олох маягаар үргэлжилнэ.
9. ENEMY ZERO (1996)
Enemy Zero-гийн дайснууд бол үл үзэгдэгчид. Тэдний байршлыг дуу чимээ болон бусад тоглогчдын тэмдэглэлийн тусламжтайгаар л тогтоох боломжтой. Энэхүү тоглоомд зөвхөн буу ашиглах боломжтой бөгөөд буугүй бол амьд үлдэх боломжгүй юм. Мөн буугаа хэт их цэнэглэвэл гацах, дэлбэрч задрах зэрэг эрсдэлүүдтэй.
8. OUTLAST 1 , 2 (2013)
"Outlast" нь Microsoft Windows, PlayStation 4, Xbox One, Linux, OS X-д суурилагдсан аймшгийн, адал явдалт төрлийн видео тоглоом юм. Тоглоомын үйл явдал "Massive Asylum" сэтгэцийн эмнэлгийг судлахаар зорьсон эрэн сурвалжлах сэтгүүлч Майлс Упшурын адал явдлаар үргэлжилнэ.
7. DAYZ (2013)
"Bohemia Interactive" компаниас гаргасан "DayZ" тоглоом нь Microsoft Windows, PlayStation 4, Xbox One-д нэвтэрсэн. Тоглоомын үйл явдал ЗХУ-ын дараах Чернарус хэмээх зохиомол ертөнцөд өрнөх бөгөөд тухайн ертөнцийн хүн амын ихэнх нь нэгэн нууцлаг тахлын халдвар авсан байдаг. Тоглогчид хоол хүнс, ус, зэвсэг, эм тариа зэргийг цуглуулах бөгөөд халдвар авсан хүмүүсээс зайлсхийх, шаардлагатай бол устгана.
6. FATAL FRAME 2 (2003)
"Fatal Frame" нь Японы "Tecmo" компаниас гаргасан аймшгийн тоглоом юм. Тоглоомын эхэнд Мио Амакура, Майу Амакура хэмээх ихэр эгч дүүс нэгэн орхигдсон тосгоныг судалж, байгалийн гамшигт үзэгдлүүдтэй нүүр туулж байгаа түүхийг харуулна. Үйл явдлын тухайд тосгоны сүнснүүд Майуг эзэмдэн эртний зан үйлийн тахил болгохоор хөдлөхөд тэдний амьдрал маш богино хугацаанд аюулд орж эхэлдэг.
5. ETERNAL DARKNESS: SANITY’S REQUIEM (2002)
Энэхүү тоглоом нь сэтгэл зүйн, аймшигт, адал явдалт төрлийн тоглоом юм. Тоглогчид дүр аван хүн төрөлхтнийг боолчлохыг оролдож буй биетнүүдтэй тулалдаг.
4. RESIDENT EVIL (2015)
Eternal Darkness-тэй төстэй загвартай. Ракон хотын ойролцоо хачин жигтэй аллага гарсаар байв. Тоглогч аллагын хэргийг шалгахаар S.T.A.R.S агентлагийн Крис Редфилд, Жилл Валентин нарын дүрээр тоглоно.
3. P.T. (2014)
Тоглогч нууцлаг түүхүүдийг судалж, таавруудыг таах ёстой. Тоглоомд Лиза хэмээх хий үзэгдэл байх бөгөөд түүнд баригдвал тоглоом дуусаж, дахин эхэлдэг.
2. AMNESIA: THE DARK DESCENT (2010)
Microsoft Windows, Max OS X, Linux, PlayStation 4, Xbox-д зориулан бүтээгдсэн энэ тоглоомд Даниел хэмээх гол дүр эртний харанхуй цайзад судалгаа хийж байх явцдаа мангасууд болон аймшигт саадыг даван туулах ёстой болно.
1. SILENT HILL 2 (2001)
Жеймс Сандерланд талийгаач эхнэрээ хайж явахдаа эхнэр нь өөрийг нь Silent Hill-д хүлээж байгаа тухай бичсэн захиаг хүлээж авдаг. Silent Hill гэх нууцлаг хотыг хайж, судалсны эцэст тэрээр эхнэрийнхээ үхлийн шалтгааныг олж мэднэ.