“Харилцаа-Хандлага” сэдэвт ажил 2 сар үргэлжилнэ

Цагдаагийн ерөнхий газрын "Өнгө нэмцгээе-2020” нөлөөллийн аяны хүрээнд Хэрэг бүртгэх албанаас 2020 оны 7, 8 дугаар сард “Харилцаа-Хандлага” сэдэвт ажлыг зохион байгуулах юм.

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, алба хаагчдын сэтгэлгээ, хандлагад эерэг байдлыг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулж буй тус аяны нээлт энэ сарын 1-нд болж, салбарын анги байгууллагын хэмжээнд цахим онлайн хэлбэрээр болжээ.

“Харилцаа-Хандлага” сэдэвт ажлын нээлтэд  Хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа А.Амгалан, ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Идэрцог нар оролцож, алба хаагч нарт уг үйл ажиллагааг  үр дүнтэй, идэвх санаачлагатай зохион байгуулах чиглэлээр мэдээлэл хийж, ажил үүргийн чиглэл өгсөн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.183.186)