Япон К.Гоныг зугтахад тусалсан хүмүүсийг шилжүүлэн авах хүсэлт гаргажээ

“Nissan” компанийн тэргүүн асан Карлос Гоныг өнгөрсөн онд Японоос зугтахад тусалсан хоёр хүнийг шилжүүлэн авах хүсэлтийг тус улс АНУ-д гаргасан байна.

АНУ-ын Зэвсэгт хүчний тусгай албаны гишүүн асан Майкл Тэйлор, түүний хүү Петер Тэйлор нарыг өнгөрсөн тавдугаар сард Массачусеттс муж улсаас баривчилсан бөгөөд Япон тэднийг баривчлах зөвшөөрлийг хэдэн сарын өмнө гаргаад байжээ.

Японы тал тэднийг шилжүүлэх авах албан ёсны хүсэлт гаргасныг АНУ-ын эрх баригчид батлан мэдээлжээ. Японд санхүүгийн хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт холбогдсоны улмаас 2018 онд баривчлагдсан К.Гон барьцаагаар суллагдсан хугацаандаа Ливан руу зугтсан юм.

“Nissan” компанийн тэргүүн асан өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдсэн бөгөөд тэрбээр өнгөрсөн 12 дугаар сарын 29-нд Туркээр дамжин Ливаны нийслэл Бейрут хотод очжээ. Тэйлорынхон түүнд хэрхэн тусалсан нь одоогийн байдлаар тодорхойгүй байгаа хэдий ч тэд К.Гоныг нисэх буудлын шалган нэвтрүүлгээр дамжин өнгөрөхөд тусалсан гэж Японы прокурорууд мэдээлжээ.

Өнгөрсөн тавдугаар сард Туркийн прокорурууд К.Гоны зугтсан хэрэгт холбоотой хэмээн долоон хүнийг буруутгасан бөгөөд тэдний дунд дөрвөн нисгэгч, хоёр онгоцны үйлчлэгч байжээ. Бразил, Франц, Ливаны иргэншилтэй К.Гоныг нөхөн төлбөрийнхөө талаар буруу мэдүүлсэн хэмээн буруутгасан боловч тэрбээр Японд шударга шүүх хуралд оролцож байгаагүй гэж мэдэгдсэн байна.

К.Гон Ливанд очсоныхоо дараа сэтгүүлчдэд, Японд “барьцааны хүн” шиг байсан хэмээн хэлээд, надад тэнд амиа алдах юм уу зугтах гэсэн сонголт л байсан гэж мэдээлжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.219.68)