Францын Ерөнхий сайд Эдуар Филипп огцорчээ
Францын Ерөнхий сайд Эдуар Филипп огцрох хүсэлтээ өглөө гэж Елисейн ордон мэдээлжээ. “Ерөнхийлөгч огцрох хүсэлтийг хүлээн авсан” гэж мэдээлэлд дурдсан байна.
Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилох хүртэл Филипп танхимынхаа гишүүдийн хамт үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийх аж. Тэрбээр зургадугаар сарын 28-нд Ле Хавр хотын захирагчийн сонгуульд ялсан юм. Гэхдээ 2022 он хүртэл Ерөнхий сайдын суудалд үлдэж магадгүй гэж мэдэгдэж байжээ.
Филиппийг хотын захирагчийн сонгуульд ялсны дараа Засгийн газрын тэргүүн болон Ерөнхийлөгчийн хооронд санал зөрөлдөөн гарсан гэх мэдээлэл өмнө нь Францын хэвлэлүүдэд гарсан байна. Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон цар тахлын дараа улс орон сэргэж байгаатай холбогдуулан Засгийн газартаа халаа сэлгээ хийхээр төлөвлөж буйгаа пүрэв гарагт дахин мэдэгджээ.
Эдуард Филипп 2017 оны тавдугаар сард Эммануэль Макроны шийдвэрээр Засгийн газрын тэргүүнээр томилогджээ. Үүнээс өмнө тэрбээр Ле Хавр хотын даргаар ажиллаж байжээ.