"Ард Даатгал" ХК-ийн хураамжийн орлого өсжээ
2020-07-30
Монголын Хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй "Ард Даатгал" ХК хуваарийн дагуу энэ оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд танилцуулав. Тайлант хугацаанд:
Нийт хөрөнгө өмнөх оныхоос 1.7 тэрбум төгрөгөөр буюу 7.8 хувиар өсөж, 23.6 тэрбум төгрөгт хүрэв,
- 7.7 тэрбум төгрөгийн хураамжийн орлого төвлөрүүлж, цэвэр хураамжийн орлого өмнөх оны мөн үеэс 32.7 хувиар өсөв,
- Тайлант хугацаанд 585 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, өнгөрсөн оны мөн үеэс 57 хувиар буурсан,
- 2019 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд 850 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилжээ.
Тайланг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.76.209)