Хятадын эрх баригчдыг технологи хулгайлсан гэж үзэхгүй байна
Хятадын эрх баригчид ямар нэгэн технологи хулгайлаагүй гэж үзэж байгаагаа “Amazon”, “Apple”, “Google” компанийн удирдагчид илэрхийлжээ. Энэ тухай АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын хууль зүйн хорооны монополийн эсрэг бодлогын асуудал хариуцсан дэд хорооны сонсголын үеэр мэдэгдсэн байна.
Хятадын эрх баригчид АНУ-ын технологийг хулгайлдаг гэж үздэг үү хэмээн бизнес эрхлэгчдээс асуухад, “Apple” компанийн тэргүүн Тим Кук мэдэгдэхдээ, биднээс хулгайлсан тодорхой тохиолдлуудыг би мэдэхгүй гэжээ.
Харин “Amazon” корпорацийн тэргүүн Жефф Безос хэлэхдээ, би энэ талаар ихийг сонссон ч хувьдаа яг иймэрхүү бодит жишээтэй таарч байгаагүй гэсэн байна. Компаниас нь Хятадын эрх баригчид технологи хулгайлсан тухай мэдээллийг авч байгаагүй гэдгээ “Google” компанийн захирал Сундар Пичаи мөн мэдэгджээ. Харин Хятадад байдаг “Google” компани 2009 онд кибер халдлагад өртөж байсан талаар тэрбээр нэмж хэлсэн байна.
“Хятадын эрх баригчид Америкийн компаниудаас технологи хулгайлж буйг сайн баримтжуулах хэрэгтэй гэж би бодож байна” гэж “Facebook” компанийн захирал Марк Цукерберг мэдэгдсэн хэдий ч өөрийнх нь компаниас технологи хулгайлагдсан эсэх талаар дурдаагүй байна.
Хятад болон европын улсуудаас үзүүлэх болзошгүй түрэмгийлэл, хөндлөнгийн оролцооноос Америкийн компаниудыг хамгаалахын тулд Конгресс ямар арга хэмжээг авах шаардлагатайг технологийн аварга компаниудын удирдагчдаас асуухад бүгд тайлбар өгөөгүй аж.