Үсний боолтыг бугуйдаа зүүж болохгүй ГУРВАН ШАЛТГААН
Үсний боолтоо бугуйдаа зүүж явах нь буруу талаарх мэдээллийг та өмнө нь уншиж байсан байх. Гэсэн хэдий ч боолтоо бугуйдаа зүүсээр л байна уу?
Энгийн мэт үйлдэл боловч энэ нь ардаа асар их сөрөг нөлөөг таны бие болон гоо сайханд үзүүлж байдаг. Ингээд та бүхэнд үсний боолтыг бугуйд зүүж болохгүй гурван чухал шалтгааныг танилцуулъя.
ЦУСНЫ ЭРГЭЛТИЙГ БООГДУУЛНА
Резинэн үсний боолтыг бугуйд зүүх нь цусны эргэлтийг боогдуулдаг. Улмаар биемахбодийн цусны хөдөлгөөн хэвийн үргэлжилж чадахгүй байх юм. Та үсний боолтоо байнга бугуйдаа зүүдэг бол таны хурууны өндөгнүүд хөндүүрлэж эхэлнэ. Улмаар та “carpal tunnel” гэх хам шинжтэй болох эрсдэл үүсэж буй юм.
АМЬ НАСАНД АЮУЛ УЧРУУЛАХУЙЦ ЭРСДЭЛ ҮҮСГЭНЭ
АНУ-аас гаралтай Одри Копп үсний боолтыг байнга бугуйдаа зүүснээр ямар байдал үүсдэгийг дээрх зургаар дүрсэлжээ. Тэрээр энэ дадал зуршлаасаа болоод бугуйд нь овойлт үүсэж буйг анзаарч эмчид хандсан байна. Эмч түүнд эм хэрэглэхийг санал болгосон ч тус болоогүй аж. Тиймээс мэс засалд орох шаардлагатай болжээ.
Бариу резинэн боолтыг бугуйдаа удаан хугацаагаар байнга зүүх нь арьсыг гэмтээж арьсыг гэмтээж, шарх үүсгэх нь бий. Улмаар үсний боолтод хуримтлагдсан бактери арьсанд нэвчих магадлалтай хэмээн эмч нар сэрэмжлүүлдэг байна.
ХАРАГДАХ БАЙДАЛД СӨРГӨӨР НӨЛӨӨЛНӨ
Сайхан хувцасласан хэдий ч үсний боолтоо бугуйдаа зүүсэн байх нь онцгүй харагдуулдаг. Үүний оронд өөрт тохирсон цаг, бугуйвч байх нь зохимжтой хэмээн загварын мэргэжилтнүүд зөвлөдөг байна.