Гурван үнэт цаасны ханш тогтвортой байв

 Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 8 дугаар сарын 14-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 28 ХК-ийн 66,677,685.26 төгрөгийн үнийн дүн бүхий 183.749 хувьцаа арилжив. Үүнээс 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байв.

Энэ өдөр "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" (ERDN+14.94%) болон "Түмэн Шувуут" ХК (TUM+4.67%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын Их Дэлгүүр" (UID-11.59%) болон "Ремикон" ХК (RMC-7.14%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.68 хувиар буурч 16446.15 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,531,331,880,461.10 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.  

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.207.196)