ШУТИС-ийн Олон улсын магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаа цахимаар явагдаж байна
Б.Оргил
Монгол Улсад анх удаа 2013 онд ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн “Цахилгаан хангамж”-ийн мэргэжлийн бакалавр болон магистрын зэрэг олгох хөтөлбөрүүд Европын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн “ASIIN”, “EUR-ACE” байгууллагуудад амжилттайгаар магадлан итгэмжлэгдсэн билээ.
Энэхүү “Цахилгаан хангамж” мэргэжлийн бакалавр болон магистрын зэрэг олгох хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэлийг сунгах чиглэлээр ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль, нөгөө талаас олон улсын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн “ASIIN”, Европын магадлан итгэмжлэлийн “EUR-ACE” байгууллагууд 2020 оны наймдугаар сарын 26-28-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулагдаж, уулзалт ярилцлага, үнэлгээ, шинжилгээ хийх ажлуудыг идэвхтэй өрнүүлж байна.
Европын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн “ASIIN”, “EUR-ACE” байгууллагууд нь зөвхөн Европын төдийгүй Ази, Африк, Америк тивийн их сургуулиудын дээд боловсролын зэрэг олгох сургалтын 2000 гаруй хөтөлбөрт магадлан итгэмжлэл хийсэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага юм.
Эх сурвалж: www.news24.mn