Гар сэрүүцүүлдэг сэнстэй хулгана худалдаанд гарлаа
2020-08-31
Компьютерын ард тогтмол ажилладаг, тоглодог хүмүүсийн хувьд халуунд гар хөлрөх нь хэвийн үзэгдэл. Өрөөндөө сэнстэй зарим нь сэрүүцэх боломжтой ч зөвхөн гар хөлөрсний төлөө сэнс ажиллуулах нь цахилгаан үрж, эдийн засагт зарлага болдог сөрөг талтай.
Тэгвэл гэртээ компьютерын тоглоом тоглож суусан нэгэн залуу гайхалтай санаа бодож олсон нь mouse буюу компьютерын хулганадаа сэнс суурилуулах санаа байв. Ийнхүү "Mindshunter’s Zephyr" нэртэй тоглоомчдод зориулсан хулгана худалдаанд гарчээ.
Энэ нь гар сэрүүцүүлэх давхар үүрэгтэй анхны хулгана бөгөөд 89 ам.доллараар зарагдаж байна. Уг технологийн шинэ бүтээл маш хөнгөн буюу 68 грамм ба RGB гэрэлтүүлэгтэй аж.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.119.129)