"Баянталбай", "Материалимпекс" ХК-ийн ханш хамгийн их өсөв
Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 8 дугаар сарын 31-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 34 ХК-ийн 555 сая төгрөгийн үнийн дүн бүхий 5.5 сая хувьцаа арилжив. Үүнээс 16 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Баянталбай" (BTL+15.00%) болон "Материалимпекс" ХК (MIE+11.96%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол шилтгээн" (MSH-9.62%) болон "Стандарт агрикалчер групп" ХК (SOH-9.33%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5 үнэт цаасыг 495 мянган төгрөгөөр арилжив.
Багцын арилжаагаар "Женко тур бюро" ХК-ийн 5.2 сая үнэт цаасыг 499.9 сая төгрөгөөр арилжсан байна.
"TOP 20" индекс 0.05 хувиар өсөж, 17049.49 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,587,360,940,881.39 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.