“1000 инженер-ажлын байр” өдөрлөг болно

 

Монгол, Япон хоёр улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлж буй 1000 инженер бэлтгэх “Инженер технологийн дээд боловсрол” төсөл амжилттай хэрэгжиж байгаа билээ. Төслийн хүрээнд  2020 оны дөрөвдүгээр сарын байдлаар  “Коосэн” хөтөлбөрийн 24, хос дипломтой төгсдөг бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 44 оюутан сургуулиа төгсөж,  эх орондоо ирээд байна.

Төгсөгчдийг ажлын байранд зуучлах хүрээнд “АПУ” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Мөн төслийн хүрээнд өнгөрсөн онд “1000 инженер-Ажлын байр” өдөрлөгийг зохион байгуулж, 2019 оны төгсөгчид 100 хувь ажлын байртай болсон.

Тиймээс энэ оны төгсөгчдийг ажлын байранд зуучлах үүднээс “1000 инженер-Ажлын байр-II” нээлттэй өдөрлөгийн тун удахгүй, энэ сард зохион байгуулахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.42.122)