ТАНИХГҮЙ ХҮН араас дагах үед ямар АРГА ХЭМЖЭЭ авах вэ?

Цахим ертөнцөд олон дагагчтай байх нь хэвийн л зүйл. Гэтэл бодит амьдрал дээр хэн нэгэн араас дагаад байвал бид юу хийж чадах вэ? 

ХЭН НЭГЭН ТАНЫГ ДАГАЖ БУЙ ЭСЭХИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?

Юун түрүүнд үнэхээр хэн нэгэн таныг дагаж байна уу, үгүй юү гэдгийг мэдэх нь хамгийн чухал юм. Үүнийг мэдэхийн тулд дараах аргыг ашиглаарай.

  • АЛХААГАА ӨӨРЧЛӨХ. Хэрвээ та алхаж буй хурдаа хэт удаашруулах эсвэл хэт хурдан болгох үед өнөөх хүн ард чинь явсан хэвээр байвал сэжиглэж болох юм.
  • ОГЦОМ ЭРГЭЛТ ХИЙ. Шулуун гудмаар явж байсан ч огцом эргэж чиглэлээ өөрчил. Энэ үед өнөөх этгээд ард чинь байгаа эсэхийг шалгаарай.
  • ДЭЛГҮҮР ОРОХ. Хэрвээ хүн дагаж байгаа юм шиг санагдвал дэлгүүр ороод юм худалдаж ав. Хэсэг хугацааны дараа явахад ард чинь явж байвал буцаад дэлгүүр лүүгээ орох хэрэгтэй. Энэ тохиолдолд гарцаагүй таныг дагаж байна гэсэн үг.

Ийм тохиолдолд дараах аргуудыг мэдэж байхад илүүдэхгүй.

1. ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНОО АНХААРАЛТАЙ АЖИГЛА

Та өөрийн явж буй гудамжны нэр, эргэн тойрон дахь томоохон барилга байгууламж, кофе шоп, дэлгүүр зэргийг ажиглах хэрэгтэй. Аль болох явж буй газрынхаа байршлыг тогтоож хаана очвол аюулгүй гэдгийг тооцоолоорой. Мөн нарийн гудам, мухар гудам, гэрэлгүй гудам руу орохоос зайлсхий. 

2. ТУСЛАМЖ ДУУДАХ

Хамгийн ойр байгаа гэр бүлийн гишүүн эсвэл найз нөхөд рүүгээ залгаж, уулзах хэрэгтэй. Тэдэнтэй хамт явах нь хамаагүй аюул багатай байх болно. Мөн уулзахдаа кофе шоп, дэлгүүр гэх мэт олон хүнтэй газарт уулзаарай. Хэрвээ таны гар утасны цэнэг дууссан, эсвэл утасгүй явж байвал аль нэг албан байгууллага руу ороод утсыг нь ашиглаж болох эсэхийг лавлаарай. Тэд танд туслах нь гарцаагүй.

3. ОЛОН ХҮНТЭЙ ГАЗАР ЛУУ ЯВ

Хэн нэгэн таныг дагаж байвал олон хүн цугларсан газарт очоорой. Тэгвэл таныг алдах магадлал ихэснэ. Хэрэв олны хөлөөс зайдуу явж байвал түрүүвчээ мартсан, эсвэл ямар нэгэн зүйлээ алдсан мэтээр жүжиглэж чиглэлээ өөрчлөөрэй.

4. ГЭР ЛҮҮГЭЭ БҮҮ ЯВ

Та булан эргээд л гэр лүүгээ орчихвол өнөөх дагаж буй хүнээ дахин дахин ирэх боломжийг нь олгоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл таныг дагахаа болилоо гэж бодсон үедээ л гэртээ орохыг зөвлөж байна.

5. ЧИГЛЭЛЭЭ ӨӨРЧИЛ

Кофе худалдаж ав. Найзынхаа ажил дээр оч. Их дэлгүүр хэсэж, янз бүрийн зүйлс сонирх. Магадгүй үсчин, гоо сайхны салоноор үйлчлүүлж болох юм. Ийнхүү чиглэлээ өөрчилснөөр дагаж буй хүнээ залхааж ч мэдэх юм.

6. ТАНЫГ ДАГАЖ БАЙГАА ХҮНИЙ ЦАРАЙГ ТОГТООХЫГ ХИЧЭЭГЭЭРЭЙ

Хэн нэгэн таныг дагаж байгаа үед өөрт нь мэдэгдэхгүйгээр царай, явдал зэргийг нь харж авах хэрэгтэй. Ингэхдээ огцом эргэж харж болохгүй. Харин машины цонх, толь, эргэлт зэрэг дээр түүний царайг олж харахыг хичээ. Зөвхөн гадаад төрх, алхаа гишгээг нь анзаарсан байхад энэ нь эргээд цагдаад мэдэгдэх үед чухал мэдээлэл болдог.

7. ХУВЦАСЛАЛТАА ӨӨРЧИЛ

Хэрвээ та олон давхар хувцас өмссөн бол гадуурх хувцсаа тайлах хэрэгтэй. 

Гадуурх хүрэм, малгай, цув зэргээ тайлчихсан үед таныг олон хүний дундаас танихад хэцүү болно. Мөн ороолт эсвэл нарны шил нэмж зүүхэд илүүдэхгүй. Харин үсээ боосон бол задгай тавьж цамцныхаа малгайг өмсөх зэргээр харагдах байдлаа өөрчлөөрэй.

8. ХЭН НЭГЭНТЭЙ ЯРИА ӨД

Image06

Гудамжаар алхаж яваа танихгүй хүнтэй ч хамаагүй яриа өдөөрэй. Өөрийгөө ганцаараа явж байна гэсэн сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд өнөөх хүнээ өөрийнхөө найз мэт жүжиглэ. Мөн та үйлчлүүлж буй байгууллагынхаа ажилтнуудтай яриа өрнүүлж болно. Өөрийг тань хүн дагаж байна гэдгийг мэдэгдээд аюулгүй газар хүртэл хамт алхаж чадах эсэхийг нь асуугаарай.

9. ТАНЫГ ДАГАЖ БУЙ ХҮН РҮҮ ЭРГЭЖ ХАР

Дээрх бүх аргууд бүтэлгүйтсэн үед энэ аргыг хэрэглээрэй. Хамгийн чухал нь түүнээс айхгүй байгаагаа илэрхийлж, өөртөө итгэлтэй байдлаар түүн рүү хар. 

10. ЧАНГААР ОРИЛ

Үнэхээр байдал тавгүйтсэн мэт санагдаж байвал чангаар хашхир. “ГАЛ ГАРЛАА”, “ТУСЛААРАЙ” гэх мэтээр хүмүүсийн анхаарлыг татахуйц чанга орил. Ингэснээр таныг дагаж буй хүнийг айлгах боломжтой. 

11. ТҮЛХҮҮРЭЭ БЭЛЭН БАЙЛГА

Хэрвээ танд машин байгаа бол түлхүүрээ бэлэн байлгасан нь дээр. Ингэснээр машиныхаа дэргэд очоод түлхүүр хайж цаг алдахгүй байх талтай. Харин бүр ч таагүй нөхцөл байдалд түлхүүрээ зэвсэг болгож ашиглах хэрэгтэй. Магадгүй таныг дагаж буй хүн таны биед халдах гэж оролдвол түлхүүрээ хурууныхаа завсарт хавчуулаад биеэ хамгаалахыг хичээгээрэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.195.254)