"Үндэсний хувьчлалын сан"-гийн захиалгын өдрийг энэ сарын 16 болгон өөрчилжээ

Монголын Хөрөнгийн биржид шинээр бүртгэсэн анхны хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан болох "Үндэсний хувьчлалын сан"-гийн хүсэлтийн дагуу нэгж эрхийн анхдагч зах зээлийн худалдан авах захиалгын хуваарилалтын төлөвлөгөө, захиалга хүлээн авах нөхцөлийг өөрчилжээ. Үүнд:

  • Стратегийн хөрөнгө оруулагчийн захиалгын доод, дээд хязгаарлалтыг хасах, 
  • Энэ оны 10 дугаар сарын 15-нд аймаг нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль болохтой холбогдуулан захиалга хүлээн авах эцсийн хугацааг энэ оны 10 дугаар сарын 16-ны 16.00 цаг болгон өөрчлөх. 

Энэхүү өөрчлөлтийн дагуу нэгж эрхийн захиалгын хуваарилалтын төлөвлөгөөг шинэчлэн доорх хүснэгтээр харуулав.

Олон нийтэд арилжаалах нэгж эрхийн худалдан авах захиалгын дүн нийлүүлэлтийн хэмжээнээс давсан тохиолдолд 500.000 төгрөг хүртэлх үнийн дүн бүхий бүх захиалгыг бүрэн биелүүлж, үлдсэн дүнд хувь тэнцүүлэн хуваарилах аж. Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү. 

Үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалга хүлээн авч буй "Үндэсний хувьчлалын сан" өнөөдрийн байдлаар нийт 1.9 сая төгрөгийн үнийн дүн бүхий нэгж эрхийн худалдан авах 524 захиалга хүлээн авч, захиалгын явц 41.27 хувьд хүрчээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.157.231)