Цаг үргэлж ЯДАРСАН мэдрэмж төрөх шалтгаанууд

Бид заримдаа олон цагаар унтсан ч, онцын зүйл хийгээгүй байсан ч ядарч, юм хийх хүсэлгүй болдог шүү дээ. Ийм мэдрэмж төрөх нь стрессээс үүдэлтэй байж болох ч үүнээс гадна маш олон шалтгаан байдаг байна. Тэгвэл ямар шалтгааны улмаас цаг үргэлж ядарсан мэт мэдрэмж төрдөг юм бол? 

БУРУУ ХООЛЛОХ

Хэрвээ та өглөөний цайндаа паста, пицца, жигнэмэг зэрэг нүүрс ус их хэмжээгээр агуулсан хоол хүнс хэрэглэвэл үдээс хойшдоо ядарч сульдах болно. Нүүрс ус хэдийгээр хүний биеийн энергийн эх үүсвэр ч гэлээ дотроо хоёр төрөл байдаг. Эхнийх нь бидний өдөр тутмын хэрэглээ болсон ундаа, чихэр, талх зэрэгт ордог боловсруулсан элсэн чихэр юм. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа хэсэг хугацаанд эрч хүчтэй болсон мэт санагдах ч хэдхэн цагийн дараа өмнө нь байснаасаа ч илүү ихээр ядарч залхуурах болно. 

Харин жимс жимсгэнэ, үр тариа, хүнсний ногоо зэрэг биед шим тэжээлтэй ислэгээр баялаг хүнсний бүтээгдэхүүнд “сайн нүүрс ус” агуулагддаг. Хэрвээ та өдрийн турш ядарч сульдахгүй байя гэвэл боловсруулсан элсэн чихэр агуулсан хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй.

ХАНГАЛТТАЙ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙХГҮЙ БАЙХ

Ажил, хичээлээ тараад гэртээ ирэхэд маш их ядарсан мэт санагдаж байвал дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг болохыг зөвлөе. 2008 онд Timothy Puetz, Sara Flowers, Patrick J O’Connor зэрэг эрдэмтэд хамтарч дасгал хөдөлгөөн хийдэггүй залуу үеийнхэн тогтмол дасгал хийснээр биед нь ямар өөрчлөлт гарч буй талаар судалсан байна. Судалгааны үр дүнд долоо хоногт хамгийн багадаа гурван удаа 20 минутаар дасгал хийж буй хүмүүсийн эрч хүч нэмэгдэж, ядаргааны түвшин нь буурч байгааг тогтоожээ.

Тиймээс долоо хоногт хамгийн багадаа хоёр удаа дасгал хийж хэвшээрэй. 

ХАНГАЛТТАЙ САЙН УНТАХГҮЙ БАЙХ

Та “хүн хоногт дунджаар 7-9 цаг унтах ёстой” гэдэг үгийг сонсож байсан нь гарцаагүй. Энэ бол зүгээр ч нэг зохиомол тоо биш бөгөөд нойр бие махбод болон сэтгэл санаа гээд хүний биеийн бүхий л үйл ажиллагаанд чухал байдгийг харуулсан үзүүлэлт юм. 

Хэрвээ та өдрийн туршид ядарсан мэт санагдаж байгаа бол унтах цагаа тооцоолоод үзээрэй. Мөн унтахаасаа өмнө зурагт үзэж, утас оролдож, кофе ууж болохгүй шүү. Энэ нь таны нойрыг сэргээж, цаашлаад маргаашийн ажлыг тань алдагдуулах болно.

ХООЛЛОЛТООС ШАЛТГААЛАХ

Хэрвээ өдрийн турш ямар ч шалтгаангүй ядраад байвал энэ нь хооллолтоос шалтгаалсан ч байж болох юм. Магадгүй хоолны дуршил буурснаас үүдэж хангалттай шим тэжээлээ авч чадахгүй байгаа бололтой.

УС ХАНГАЛТТАЙ УУХГҮЙ БАЙХ

Хүний биеийн 70 хувийг ус эзэлдэг гэдгийг бид бүгд мэднэ. Энэ тоо хүний биед ус хэчнээн чухал болохыг маш энгийнээр харуулж байна. Тиймээс та бүхэн өдөрт хангалттай хэмжээнд ус ууж хэвшээрэй.

СТРЕСС

2015 онд Beate Ditzen, Jana Strahler зэрэг эрдэмтэд их сургуулийн оюутнуудын архаг стресс болон ядаргааны хамаарлыг судалсан байна. Судалгаагаар ядаргаа нь архаг стресстэй болох нэг шалтгаан болдог нь тогтоогджээ. Харин стрессийг даван туулахын тулд иог болон бясалгал хийхийг зөвлөжээ.

ШААРДЛАГАТАЙ ВИТАМИНУУД ДУТАГДАХ

Хэрвээ та амархан ядарч сульдаад байвал танд төмөр, витамин D, B12 дутагдсан байж болзошгүй. Эдгээр амин дэмийг хоол хүнснээс авах боломжтой. Жишээ нь брокколи, мах, бууцай зэрэг нь төмрөөр баялаг байдаг. Харин өндөг, сүү, салмон загас, үхрийн мах зэрэг нь B12 витаминаар баялаг. D витаминаар баялаг хүнс хэрэглэе гэвэл мөөг, загас болон бүх төрлийн далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглээрэй. Үүнээс гадна нарнаас D витаминаас авах боломжтой шүү дээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.143.1)