ХИЧЭЭЛИЙН ХАЖУУГААР хамрагдаж болох ДУГУЙЛАНГУУД

Сурч боловсорч, ажиллаж хөдөлмөрлөхийн зэрэгцээ төрөл бүрийн сургалтад хамрагдан хувь хүний хөгжилдөө хөрөнгө оруулалт хийх нь нэн чухал. Иймд уншигч залуустаа Улаанбаатар хотод ажил, хичээлийнхээ хажуугаар хамрагдах боломжтой сургалтуудыг танилцуулж байна. 

МОНГОЛ БИЧГИЙН СУРГАЛТ

Монгол хүн болж төрснийх эх хэл, бичгээрээ зөв сайхан бичиж, уншиж чаддаг байх нь чухал. Энэхүү сургалт нь багштайгаа өдөр, цагаа тохирон ганцаарчилж суух боломжтойгоороо давуу талтай юм.

Хаяг: БЗД, Офицеруудын ордон, Эм Ай Юү сургууль

Цахим хаяг: Монгол бичгийн сургалт

Холбогдох утасны дугаар: 98104455

КЕРАМИК АРТ СТУДИ

Компьютер, гар утсаа хойш тавин, хотын чимээ шуугиантай, стресстэй байдлаас өөрийгөө тусгаарлан юу бүтээж чадахаа мэдрэх гэсэн хүмүүс "Керамик арт студи"-ийг зорих нь их болжээ. Керамик урлал нь хүнд гоо зүйн мэдрэмж өгөхийн сацуу тэвчээр, ёс суртахуун суулгадаг. Түүнчлэн бага насны хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг сайжруулдаг давуу талтай. Уг студи нь даваа гарагаас бусад өдөр 10:00-18:00 цагийн хооронд ажилладаг аж. Дөрвөөс дээш насны бүх хүн хамрагдах боломжтой.

Хугацаа: 1, 4, 8, 24 хоног гэсэн хугацаанаас сонгон суралцах боломжтой. Нэг удаагийн сургалт 2-3 цаг үргэлжилнэ. Энэ үеэр керамикийн шат дамжлага болох хатаалт, засвар, шатаалт, пааландах, паалангийн шатаалт зэрэг 4 - 5 шат дамжлагад суралцана.

Хаяг: Хан-Уул дүүрэг, “Homeplaze” дэлгүүрийн баруун урд, Хансвилл хотхоны 101-р байр

Цахим хаяг: Ceramic Art Studio

Холбогдох утас: 77109093, 99221104 

МОНГОЛЫН УРЛАГИЙН СЭТГЭЛ ЗАСЛЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБОО

Арт терапи буюу урлагийн сэтгэл засал нь урлагийн төрөл, хэрэгслүүдийг ашиглан үгээр илэрхийлэх боломжгүй сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдийг илэрхийлэхэд тусалдаг бие даасан шинжлэх ухаан юм.

Энэхүү холбооноос 14-17 насны хүүхдүүдэд зориулж "EQ+ Арт терапи" хөтөлбөр зохион байгуулах гэж байгаа гэнэ. Энэ нь хүүхдүүдийг өөрсдийн сэтгэл хөдлөл, мэдрэмжээ ойлгоход туслахаас гадна ирээдүйд учирч болох аливаа саад бэрхшээлийг даван туулах чадвартай, өөртөө итгэлтэй, зорилго, мөрөөдлөө тодорхойлсон иргэн болж өсөж, хөгжихөд чиглүүлэх зорилготой юм.

Хугацаа: 2020 оны аравдугаар сарын 21-нээс эхлэн лхагва гараг бүр хичээллэнэ.

Үдээс өмнө: 09:00-11:00

Үдээс хойш: 16:00-18:00

Хаяг: БЗД 13-р хороолол, Арслантай гүүр, Оюутны хотхон, 40А

Цахим хаяг: Mongolian Professional Art Theraphy Association

Холбогдох утас: 99122858, 89668874 

ДААЛИН ОЁХ СУРГАЛТ

Эсгэх оёход уран бол эрхэм сайн охин мөн гэдэг. Заавал эмэгтэй хүн гэлтгүй оёж урлах дуртай эрэгтэй хүмүүс ч энэ сургалтад хамрагдах боломжтой шүү. Уг сургалт нь даалингийн бэлдэцийг хүссэн өнгө, загвараар бэлдэж өгдөг бөгөөд даалин эхлэхээс дуусах хүртэл ордог ажээ.

Хугацаа: Өдөр бүр 11.00 - 19:00 цагийн хооронд

Хаяг: Ундрам плаза, 3 давхарт, 37 тоот

Холбогдох утас: 89004807

НАНДИН DIY

Лаа, ваннын бөмбөлөг, саван гэх мэт өдөр тутамдаа хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнээ хүссэн орц, үнэр, хэлбэр, загвараараа хийдэг болбол хэчнээн сайхан бэ. Дахин давтагдашгүй цор ганц, сэтгэл шингэсэн бүтээгдэхүүнийг дотны хүмүүстээ бэлэглэж, аль эсвэл өөрөө ч хэрэглэж болох юм. Тэгвэл энэ боломжийг “Нандин DIY” бидэнд олгож байна.

Сургалтад хамрагдсанаар байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр анхилам үнэрт лаа, саван, алжаал ядаргаа тайлах ваннын бөмбөлөг, үнэртүүлэгч зэргийг хийж сурна. Түүнчлэн зөвхөн охидод зориулсан сургалт зохион байгуулагдах ажээ. Уг сургалтад нь наймаас дээш насны охид хамрагдах боломжтой. Ташрамд дурдахад, сургалтад биечлэн ирэх боломжгүй хүмүүст зориулан арваннэгдүгээр сарын 1-нд онлайн сургалтаа эхлэх ажээ.

Хугацаа: 10 дугаар сарын 25-нд 11:30-14:30цаг.

Охидын сургалт 10 дугаар сарын 24-нд 11:30-13:30 цаг хүртэл.

Хаяг: БЗД, 13-р хороолол Night Plaza sh2-2

Цахим хаяг: Нандин DIY

Холбогдох утас: 96545498

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН

Монголын хүүхдийн ордонд урлаг, уран бүтээл, гадаад хэлний нийт 23 дугуйлан хичээллэдэг бөгөөд жил бүрийн есдүгээр сарын эхний долоо хоногт бүртгэл явуулдаг. 

УРЛАГИЙН ТӨРӨЛД:

  • Морин хуур
  • Монгол ардын дуу дуулаач
  • Хуучир, ёочин хосолсон анги
  • Лимбэ, бишгүүр, төгөлдөр хуур хосолсон анги
  • Төгөлдөр хуур
  • Ятга, төгөлдөр хуур хосолсон анги
  • Шанз, төгөлдөр хуур хосолсон анги
  • Хийл
  • Дуулаач
  • Бүжиг
  • Драмын дугуйлан бий.

УРАН БҮТЭЭЛИЙН ТӨРӨЛД:

  • Зураг
  • Монгол хэл, бичиг
  • Шатар
  • Математик
  • Гар урлал
  • Загвар зохион бүтээх
  • Шинжлэх ухааны лаборатори
  • Санхүүгийн боловсрол

ГАДААД ХЭЛНИЙ ТӨРӨЛД:

  • Англи хэл
  • Япон хэл
  • Хятад хэл гэсэн дугуйлангууд бий.

Дээрх дугуйлангууд жил бүрийн есдүгээр сараас тавдугаар сар хүртэл долоо хоногт хоёр удаа, 40-90 минутын хугацаатайгаар хичээллэдэг билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.198.90)