Жо Байден: Би та нарыг маск зүүгээч ээ гэж гуйж байна. Тогтмол зүүж чадвал бид хэдэн арван амийг хамгаалах болно

З.Батцэцэг

АНУ-ын сонгуульд Ардчилсан намаас ялалт байгуулсан Жо Байден даваа гарагт бүх хүмүүсийг маск зүүхийг уриаллаа. “Интерфакс”-ын дамжуулснаар, тэрээр хэлэхдээ маск нь ямар нэгэн намын бэлгэ тэмдэг биш гэжээ.

“Би та нарыг маск зүүгээчээ гэж гуйж байна. Маск нь улс төртэй холбоогүй, улс эх орноо нэгтгэх сайхан эхлэл болно. Та хэний төлөө саналаа өгсөн байх нь хамаагүй, ямар намыг дэмждэг байх нь хамаагүй. Ойрын хэдэн сар тогтмол маск зүүвэл бид хэдэн арван мянган амийг аварч болно” гэж тэрээр хэлсэн байна.

Түүний хэлснээр коронавирусын эсрэг вакцины туршилт амжиллтай явагдаж байгаа ч маск зүүх нь энэ өвчнийг тараахгүй зогсоох цорын ганц үр дүнтэй арга гэлээ. 2021 оны нэгдүгээр сарын 20нд тангараг өргөх хүртлээ тэрээр цар тахлын эсрэг тэмцэх комиссыг толгойлох юм.

Жозеф Байден сонгуулийн сурталчилгааны үеэр Дональд Трампыг коронавирусын эсрэг тэмцэхгүй, маск зүүхийг уриалан дуудахгүй байна гэж шүүмжилж байсан. “Маск зүүхгүй гэдэг ямар хариуцлагагүй юм. Бурхныг бодож эх оронч байгаач” гэж хэлж байжээ. Дональд Трамп олны өмнө маскгүй гардаг. Бусад хүмүүсийг ч маск зүүх нь өөрсдийн хувийн сонголт гэсэн байр суурьтай байсан. Хэвлэлийхэн үүнийг нь шүүмжилж байсан юм.

Эх сурвалж: www.lenta.ru

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.108.224)