Худалдааны төвүүд барааны нөөц хангалттай, хэвийн ажиллаж буйгаа мэдэгдлээ
2020-11-11
"COVID-19"-ийн халдвартай холбоотой хөл хорио түр тогтоож шинэ нөхцөл байдал бий болоод байгаа энэ үед үндэсний сүлжээ худалдааны томоохон төвүүд бүх төрлийн бараа, бүтээгдэхүүний нөөц хангалттай, салбар дэлгүүрүүдэд нийлүүлэлт хэвийн тогтвортой байгаа талаар мэдэгдэж байна.
Тодруулбал, энэ талаар "Оргил сүлжээ", "Номин", "И март" зэрэг сүлжээ дэлгүүрүүд мэдэгдэж, бараа, бүтээгдэхүүний хангалт хэвийн, цаашид ч зах зээлд тогтсон үнээрээ худалдаа хийж, хэрэглэгчдийн эрх ашгийг ханган хамгаалан ажиллахаа мэдэгдлээ.
Тухайлбал, мөн "Номин сүлжээ дэлгүүр" хот, хөдөө орон нутаг дахь бүх салбар урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийн дагуу хэвийн ажиллаж, мөн www.nomin.mn онлайн дэлгүүр ажиллаж буйг мэдээллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.82.128)