Орон нутгийн нислэгийг 3 хоногийн хугацаатай хязгаарлав

УОК-оос баталсан хуваарийн дагуу Буянт-Ухаа нисэх буудлаас олон улсын тусгай нислэгийг үргэлжлүүлж, орон нутгийн нислэгийг 3 хоногийн хугацаанд хязгаарлана.

ИНЕГ-ын дэд дарга Б.Алтанцомоор ахлуулсан ажлын хэсэг хуралдах үеэр энэ талаар дурдаад, УОК-ийн тогтоол, ЗТХ-ийн сайдын тушаалыг танилцуулж, харьяа байгууллага, алба, нэгжид цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг чанд сахиж, ажлыг хэвийн горимоор үргэлжлүүлэхийг үүрэг болгов.

Түүнчлэн, удирдах албан тушаалтан утсаа 24 цагаар нээлттэй байлгах, шуурхай штаб тогтмол хуралдаж, бэлэн байдлаа өндөржүүлэх, зочдыг бүртгэлжүүлж ажлын байранд тусгайлсан өрөөнд, хязгаартай хүлээн авч уулзах, нийтийг хамарсан спорт тэмцээн, хурал, уулзалт зохион байгуулахгүй байх, орон нутгийн  томилолтыг тодорхойгүй хугацаагаар цуцалж, хувийн зорчих хөдөлгөөн хийхгүй байхыг анхааруулжээ.

Мөн бусдадаа шаардлага тавьж маск зүүх, гараа тогтмол угааж, ариутгах, зай барьж ажиллахыг уриаллаа.

Ажлын хэсэг дээрх үүрэг даалгавруудыг мөрдөхийн зэрэгцээ ЗТХЯ-ны Шуурхай штабтай тогтмол холбогдож, үүрэг чиглэл авч байхыг хурлын үеэр анхааруулав.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.124.28)