Зарим хүнсний бүтээгдэхүүнийг Гааль, НӨАТ-аас чөлөөлөхөөр шийдвэрлэв

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг УИХ-д өргөн барих гэж байгаа талаар мэдээллээ. Тодруулбал, Засгийн газрын өнөөдрийн (2020.11.14) ээлжит бус хуралдаанаас дараах шийдвэрийг гаргажээ. 
 

  • Коронавирусын тархалттай үед нийгмийн хэв журмыг сахиулахад гар бие оролцож байгаа эмч, эмнэлгийн ажилчид, цагдаа болон бусад төрийн албан хаагч нийт 14809 хүнд урамшуулал олгохоор боллоо.
     
  • Хүнсний нөөцөө бүрдүүлэх чиглэлд зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн, будуу, ургамлын тос зэргийг Гаалийн албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг УИХ-д нэн яаралтайгаар өргөн барихаар шийдвэрлэв.
     
  • Хүнсний хангамж, аюулгүй байдлын нөөц бүрдүүлэх зорилгоор гаднаас улаанбуудай ирэх хаврын үрийн буудай тодорхой хэмжээгээр авахад зориулж санхүүжилт гаргахаар шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.214.226)