АНХААР: Халдвартай хүмүүс караоке, буудлаар үйлчлүүлснээ нуужээ

Өнөөдөр өглөө 11:00 цагаас мэдээлэл хийснээс хойш манай улсын хувьд Ковид-19 халдварын батлагдсан тохиолдол есөөр нэмэгдэж, нийт 426 тохиолдол болоод байна.

Эх сурвалжийн мэдээлснээр "Энхсаран" сувилалд тусгаарлагдаж байгаад гарсан жолооч Д-гийн ойрын хавьтал болох ахын эхнэр болон түүний хүүгээс халдвар илэрч, онош батлагдсан байна.

Халдвар авсан сурагч хүү Нийслэлийн ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн 10-р ангид сурдаг ба тухайн үед хичээлдээ явж байсан гэх мэдээлэл байна. Тиймээс сурагчдын дунд халдвар тархсан байж болзошгүй эрсдэл үүсжээ. 

Халдвар авсан жолооч Д явсан маршрутаа ташаа мэдүүлсэн талаар өмнө бид мэдээлж байсан. Тэгвэл халдвартай нь тогтоогдсон түүний ойрын хавьтлын хүн караоке, зочид буудал, цайны газар зэргээр үйлчлүүлснээр мөн мэдүүлээгүй байжээ.

Энэ байдал удаа дараа давтагдаж байгаа нь халдварын тархалтыг хумихад хүндрэл учруулж байна. 

Энэ талаар мөн Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл "Жолооч Д-гийн ахынх нь эхнэр, хүүхэд хоёроос халдвар илэрчээ. Тиймэс вирус илэрсэн хүмүүстэй ямар нэгэн байдлаар холбогдсон хүмүүс хаагуур явсан, хэнтэй уулзсанаа нуулгүй хэлж, бүхнийг маш сайн эргэн санах хэрэгтэй. Хөл хорио дуусах гэж байхад дахин ойрын хавьтлаас халдвар илэрч буй нь том эрсдэл" гэж олон нийтийн сүлжээнд мэдэгдээд байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.182.249)